Хорвоо ертөнцийн гайхамшиг болсон бяцхан хүүхэд тээж буй бүх л бүсгүйчүүддээ зориулав

Бурхны гайхамшигт бэлэг

Sunday, December 12, 2010

28 долоо хоногтой боллоо

Урт удаан үргэлжилсэн өдөр хоногуудын эцэст 28 долоо хоногтой боллоо. Жирэмсэн байх үеийнхээ 2/3-ийг ардаа хийсэн гэсэн үг. Өнөөдөр хоёр дахь шинжилгээнүүдээ өглөө. Сүүлийн 10-аад хоног жин нэмэгдэж, гэдэс томорч бие хүндрээд асуудалтай боллоо. Хажуугаар нь ид өвлийн хүйтэн эхэлж зузаан хувцас өмсэх хэрэгтэй байдаг. Тэгээд хувцсандаа чихцэлдээд... Машин барих үед хүүхэд маань их хүчтэй тийрээд байх болсон, гэдсэндээ бас чихцэлдээд байдаг байх. Дээрээс нь "машины педаль гишгих үед бага таазны цусан хангамж нэмэгдэж, хэт ачаалал өгснөөс үр зулбах аюултай" гэж http://www.moto.mn-ээс уншсанаас болж машин барихдаа тавгүйрхдэг болоод байнаа. Уг нь ч даарахгүй, биед амар л даа, таксинд сууж явснаас. Тэгээд манай ажлын гаднаас гэр хүртэл явах такси гэж олдохгүй. Ямар автобусаар явалтай биш. Ингээд ямар ч байсан 12 сарыг дуустал буюу 1-р семестрийн шалгалт дуустал машинаа барихаас. Бас манай нөхөр 23-наас 14 хоногийн хугацаатай АНУ явах тул тэр хугацаанд хүүхдээ би өөрөө л хүргэж өгч авах хэрэгтэй болох нь. Ингээд бодохоор дахиад нэг сар машин барихаас өөр аргагүй.

Уг нь одоо аль нэг газар жирэмсний дасгалд явах хэрэгтэй гэж бодох боловч, бас гадаа хүйтэрсэн, дээрээс нь хувцас өмсөж тайлахад асуудалтай болсон гээд явахаас жаахан төвөгшөөх боллоо. Хүмүүсийн яриагаар бол жирэмсний дасгалд явж байсан хүмүүс их амархан төрөөд байгаа гэсэн, уг нь.Гэхдээ би гэртээ дасгалын ном хараад хийгээд байгаа л даа. Яадаг юм билээ, үнэхээр сайн бол дасгалд явах л хэрэгтэй байх. Баясгалант дэлхий гэртэй ойр, Best Mother нь арай холдоод байнаа.

Хичээл энэ долоо хоногт дуусаад оюутнуудынхаа шалгалтыг авч эхэлнэ. Тэгээд л уг нь завтай сайхан болох гээд байдаг. Ээж хөдөлгөөнтэй байхгүй бол хүүхэд чинь томорно гээд байдаг. Угаасаа эхний хүү маань 4100 гарсан том хүүхэд. Хоёрдахь хүүхэд улам томордог гээд байгаа. Анхны хүү дээр гэдэс маань жижиг байсан, хувцсандаа түүртэх, энэ тэр асуудал ер гардаггүй байсан санагдах юм. Төрөх гээд амаржих газар явж байхад хүмүүс намайг дутуу төрөх гээд тогтоолгох гэж байна гэж бодсон байсан. Жижиг л гэдэстэй байжээ. Харин одоо нэлээд том гэдэстэй байгаа. Хүүхэд маань 4500 гр гарч магадгүй, тийм болохоор уг нь аль болох дасгал хөдөлгөөн хийх л ёстой л болоод байдаг.

No comments:

Post a Comment